аас ₮120000
Check Availability

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айл

Тайлбар

Улаанбаатар хотоос 170 км зайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айлд амарч Монгол уламжлалт мал аж ахуй, малчдын амьдралтай танилцахыг урьж байна. Та бүхэн тухайн айлд ирэх замдаа Аглагийн хийдээр аялах мөн Сэлэнгэ аймаг дах ээж модонд очиж сүсэглэж боломжтой.

Монгол хүний зочломтгой зангаар ирсэн үйлчлүүлэгчдэд нэг удаагийн өдрийн хоолоор дайлах болно. Мөн үйлчилгээний үнэд өглөөний цай орсон бөгөөд өглөөний цайндаа та бүхэн сүүтэй цай, шинэхэн гарсан өрөм болон боорцог зооглох юм. Түүнчлэн та хорхог боодог хийхээр зэхэж байгаа бол тухайн айл маань хийгээд өгөх болно.

Хэрвээ та бүхэн 10-аас дээш хоног амрахаар ирсэн тохиолдолд тухайн айл маань хонь гаргаж, хонины гэдэсний шинэ шөл, хорхгоор та бүхнийгээ дайлах юм байна. Хэрвээ гэрийн эзэн хүсвэл хонь хэрхэн гаргах талаар зааж өгнө.

Түрээсийн сууц: Гэр 8 болон 6 ханатай

Увс амйгийн 8 ханатай том гэр 3 ортой бөгөөд 10 том хүн 10 хүүхэд, 6 ханатай гэр 2 ортой 5 том хүн, 5 хүүхэд хамгийн ихдээ байрлах боломжтой.

Та бүхэн амарч байх хугацаандаа өдөр, оройн хоолыг тухайн айлаас худалдан авч болохоос гадна өөрсдөө гэртээ хоолоо хийх боломжтой. Хүсвэл та өөрсдийн хэрэглэдэг гал тогооны хэрэгслээ авчирсан ч болно эсвэл тухайн гэрийн хэрэгслийг ашигласан ч болох юм.

Өдрийн хөтөлбөр:

  • Өглөө:
    • Ууланд алхах, үхэр саах, сүү хөөрүүлэх, цагаа идээ боловсруулах, өрөм загсаах, тараг бүрэх
    • Ууланд алхах, мал хариулах, мал услах, морь унуулах, ишиг хурга ялгах
  • Өдөр:
    • Ааруул зүсэх, ааруул хийх, нэрмэл нэрэх
    • Хонь, ямаа саах, мал нүдлэх
    • Морь бугуйлдах, эмээл тохох, чөдөрлөх, морь аргамжих
    • Морин аялал хийж өөрийн нутаг орныг танилцуулах, мөн ой модтой газраар богино аялал хийнэ
    • Сур харвах, чөдөр ногт зангидах, суран эдлэл хийх, шагайн наадгай
    • 5 хошуу мал болон байгалийн үзэгдлээр цаг агаар шинжих
    • Үндэсний хувцас, морин хуур тоглох зэргийг танилцуулна
  • Орой:
    • Үхэр саах, малаа хотлуулах, малаа хаших

Та бүхэн дээрх хөтөлбөрөөс өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн хамрагдах боломжтой.

Нэмэлт мэдээлэл

Анхы тусламжын хайрцаг
Гал тогоо
Галын хор

Тохиромж

Нярай хүүхэд
Өндөр настан
Тэжээвэр амьтан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Боломжит хугацаа

  • Боломжгүй
  • Боломжтой

Газрын зураг

Сэлэнгэ аймаг, Баянгол сум

Үнэлгээ

0 үнэлгээ

Үнэлгээ өгөх

нэг хоногийн ₮120000
19/09/2032
-
20/09/2032

Үүсгэгч

Мөнхзаяа

Гишүүн болсон хугацаа 2023

Танд таалагдаж магадгүй бусад гэрүүд

Дуган хад аялал жуулчлалын цогцолбор газар

Төв аймаг, Борнуур сум

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
4 2 1 5.5m2

Аглаг бүтээлийн хийд явах зам дагуу айл

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
10 5 1 30m2

Төв аймаг, хустайн нурууны өвөр дэх малчин айл

Төв аймаш, Алтанбулаг сум

0/5 Үнэлгээгүй 4 Үзсэн
8 2 1 18m2

Малчин айл

4.3/5 Маш сайн 2 Үзсэн
6 3 1 18m2