Борнуур сумын төвийн Торгууд ястан айл

Тайлбар

Төв аймгийн Борнуур самын төвд байх торгууд ястан айлаар зочлоорой. Гэрийн эзэн Батаа нь төмөр болон модоор эдлэл хийдэг бөгөөд гэрийнхээ хажууд жижиг цехтэй бөгөөд амьдарч буй байшин болон бусад тавилгаа өөрөө урлажээ. Харин гэрийн эзэгтэй болох Ганчимэг нь эмэг эхээс өв уламжлагдан ирсэн эсгийн ширмэл ширдэг зэрэг бүтэгэдэхүүнийг гар аргаар урладагаас гадна гүрмэл боовыг гэрийн нөхцөлд хийдэг байна. Тэрээр хэлэхдээ: “Гүрмэл боовыг бид цагаан сарын дараа ч тавгийн идээ болгон жилийн 4 улирал ширээндээ тавьж зочдоо дайлдаг. Гайхалтай нь гүрмэл боов хатдаггүй, амт чанар хадгалагдсаар байдаг” хэмээгээд биднийг дайлсан юм. Үнэхээр ч тэдний боов сайхан амттай байсан. Мөн тэднийх Торгууд нутгийн өв соёл болох эсгий ширдэг ширэх технлоги, гүрмэл боов хийх арга аргачлалыг бүхий л насныханд зааж сургах хүсэлтэй, гайхалтай сайхан хөдөлмөрч айл байна.

Танд сонирхуулахад:

ГҮРМЭЛ БООВ
Гүрмэл тавгийн идээ нь 13-р зуун буюу Чингис хааны үеэс бий болжээ. Дүрсийн бэлгэдэл нь хүмүүн болон хүмүүн бусын хооронд зууч болдог могойг зүйрлэжээ, могой мэт нарийхан болгож алгадаж хийсэн учраас аян жин тээхэд амт, чанараа алдаггүй, хатдаггүй байна. Гүрмэл боов нь идээ ундааны соёлын том өв юм. Торгууд буюу Урианхайчууд гүрмэл, Захчин мушгиа боов, Халхууд аргамжаа боов, Баяд Дөрвөд ястангууд самнай буюу хорхой боов хэмээн нэрлэсэн байдаг.

ЭСГИЙ ШИРМЭЛ ШИРДЭГ
Монголчууд эсгий ширмэлийг Хүннүгийн үеэс амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн бөгөөд үе дамжин ирсэн үндэсний уламжлалт өв соёл юм. Эсгий ширмэлийг урлахдаа хонины цэвэр ноосыг гар аргаар эсгийрүүлж, тэмээний ноосон утсаар ширдэг байна. Түүнээс гадна эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн чанараа хадгалдаг байдаг. Мөн дуу чимээ тусгаарладаг, хорт бодис шингээдгээс гадна галд тэсвэртэй буюу шаталтын температур нь 560С учир шаталт бага явагддаг байна.
Эсгийний өөрийнх нь байгалийн үнэр эмчилгээ болдог хэмээн ахмад настангууд үздэг тул эсгийг ямар нэгэн хурц үнэртэй бодисоор угаахгүй байхыг сануулдаг байна.

Нэмэлт мэдээлэл

Wi-Fi Internet
Анхы тусламжын хайрцаг
Био жорлон
Гал тогоо
Галлагаа
Галын хор

Тохиромж

Нярай хүүхэд
Өндөр настан
Тэжээвэр амьтан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Боломжит хугацаа

  • Боломжгүй
  • Боломжтой
нэг хоногийн ₮0
19/09/2032
-
20/09/2032

Үүсгэгч

Мөнхзаяа

Гишүүн болсон хугацаа 2023

Танд таалагдаж магадгүй бусад гэрүүд

Малчин айл

4.3/5 Маш сайн 2 Үзсэн
6 3 1 18m2

Төв аймаг, хустайн нурууны өвөр дэх малчин айл

Төв аймаш, Алтанбулаг сум

0/5 Үнэлгээгүй 4 Үзсэн
8 2 1 18m2

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айл

Сэлэнгэ аймаг, Баянгол сум

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
20 3 1 72m2

Дуган хад аялал жуулчлалын цогцолбор газар

Төв аймаг, Борнуур сум

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
4 2 1 5.5m2