Баянчандмань дахь чацарганы талбайтай айл

Тайлбар

Улаанбаатар хотоос 54 км зайд Төв аймгийн Баянчандмань сум явах зам дагуу байрлалтай тус айл нь 4 га чацарганы талбайтай мөн саалийн үхэртэй  бөгөөд төвлөрсөн газраас зайтай тул цэвэр агаар, эрүүл орчинтой газар юм. Та бүхэн сүү, цагаан идээний нэмэлт үйлчилгээ авах боломжтой.

Та Төв аймгийн баянчандмань суманд юу үзэж болох вэ?

  1. Баянчандмань сумын төвөөс баруун урд зүгт 17 км зайд хар модны баруун суга, Хайрт хан уулын ард Бичигт хадыг үзэх боломжтой. Тус хадны баруун талын бор шар өнгийн туяа бүхий боржин чулуун хадан дээр хар өнгийн бэхээр 3 хэсэг газар уйгаржин Монгол бичгээр бичсэн бичээс байдаг. Бичгийн ихэнх хэсэг баларч арилсан учир он цагийг тодорхойлох боломжгүй ажээ.
  2. Сумын төвөөс хойд зүгт 9 км зайд Бухтын дэнж гэх газар, Бор хужир голын эхэнд хавтгай чулуугаар хашлага хийсэн дунджаар 3 х 4 – 5 х 7 м хэмжээ бүхий 15 ширхэг дөрвөлжин булш байдаг. Одоогоор археологийн судалгаа хийгдээгүй тул энэ талаар мэдээлэл дурдагдаагүй байна.
  3. Мөн та одоо байгаа айлаас баруун хойд зүгрүү 50 км зайд байрлах “Аглаг бүтээлийн хийд” -ээр аялах боломжтой юм.

Нэмэлт мэдээлэл

Анхы тусламжын хайрцаг
Галын хор
Зуух
Мод
Нүүрс
Нүхэн жорлон
Тогоо
Хэрэгсэл
Show All

Тохиромж

Нярай хүүхэд
Өндөр настан
Тэжээвэр амьтан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Боломжит хугацаа

  • Боломжгүй
  • Боломжтой

Газрын зураг

Үнэлгээ

0 үнэлгээ

Үнэлгээ өгөх

нэг хоногийн ₮0
19/09/2032
-
20/09/2032

Үүсгэгч

Мөнхзаяа

Гишүүн болсон хугацаа 2023

Танд таалагдаж магадгүй бусад гэрүүд

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айл

Сэлэнгэ аймаг, Баянгол сум

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
20 3 1 72m2

Малчин айл

4.3/5 Маш сайн 2 Үзсэн
6 3 1 18m2

Дуган хад аялал жуулчлалын цогцолбор газар

Төв аймаг, Борнуур сум

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
4 2 1 5.5m2

Төв аймгийн Батсүмбэр сум дэх айл

Төв аймаг, Батсүмбэр сум

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
10 5 0 30мквm2