сэтгэгдэл 0 байна
Улаанбаатар хотоос 170 км зайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айлд амарч Монгол уламжлалт мал аж ахуй, малчдын амьдралтай танилцахыг урьж байна. Та бүхэн тухайн айлд ирэх замдаа Аглагийн хийдээр аялах мөн Сэлэнгэ аймаг дах ээж модонд очиж сүсэглэж боломжтой.
Монгол хүний зочломтгой зангаар ирсэн үйлчлүүлэгчдэд нэг удаагийн өдрийн хоолоор дайлах болно. Мөн үйлчилгээний үнэд өглөөний цай орсон бөгөөд өглөөний цайндаа та бүхэн сүүтэй цай, шинэхэн гарсан өрөм болон боорцог зооглох юм. Түүнчлэн та хорхог боодог хийхээр зэхэж байгаа бол тухайн айл маань хийгээд өгөх болно.
Хэрвээ та бүхэн 10-аас дээш хоног амрахаар ирсэн тохиолдолд тухайн айл маань хонь гаргаж, хонины гэдэсний шинэ шөл, хорхгоор та бүхнийгээ дайлах юм байна. Хэрвээ гэрийн эзэн хүсвэл хонь хэрхэн гаргах талаар зааж өгнө.
Түрээсийн сууц: Гэр 8 болон 6 ханатай
Увс амйгийн 8 ханатай том гэр 3 ортой бөгөөд 10 том хүн 10 хүүхэд, 6 ханатай гэр 2 ортой 5 том хүн, 5 хүүхэд хамгийн ихдээ байрлах боломжтой.
Та бүхэн амарч байх хугацаандаа өдөр, оройн хоолыг тухайн айлаас худалдан авч болохоос гадна өөрсдөө гэртээ хоолоо хийх боломжтой. Хүсвэл та өөрсдийн хэрэглэдэг гал тогооны хэрэгслээ авчирсан ч болно эсвэл тухайн гэрийн хэрэгслийг ашигласан ч болох юм.
Өдрийн хөтөлбөр:
Та бүхэн дээрх хөтөлбөрөөс өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн хамрагдах боломжтой.
Төв аймаг, Борнуур сум
Leave a reply