аас ₮100000
Check Availability

Төв аймгийн Батсүмбэр сум дэх айл

Тайлбар

Улаанбаатар хотоос 60 км зайд байрлах Төв аймгийн Батсүмбэр сум дэх айлд зочлон ирж, уул ус, байгальтайгаа ойр байж цэвэр агаарт амрахыг урьж байна. Түүнчлэн та бүхэн бяцхан үрсээ Монгол ахуй, соёлтой танилцуулан, мал хариулах, үхэр, ямаа саах, хурга ишиг ялгах, мал зүслэх зэрэг арга ухаанд суралцуулаарай.

Хэрвээ та 6-р сард ирэхээр төлөвлөж байгаа бол малчдын хонины ноос хяргах уламжлалт арга болон орон нутгийн амьдралтай танилцах боломжтой юм.

Хонины ноос хяргах. Монголчууд хонины ноосыг жилд 2 удаа авах бөгөөд зуны эхэн сард авсныг “уртын ноос”, намар авсныг “ахрын ноос” гэдэг. Хонины нас хүйс харгалзалгүй, хүч тэвээрэг сайтайгаас нь эхлэн ноослох ба уртын ноосыг хайчлан авдаг.  Эм хонь, хурганаас бусдынх нь ахрын ноосыг авдаг. Энэ нь ирэх өвлийн хүйтэнд малаа бүрэн мэнд оруулахтай холбоотой. Шинэ ногоо идсэн хонины ноос хөндийрөхдөө амархан байдаг тул хавар ногооны гарц сайтай нутаг усанд бууж, хонь малаа ногоонд цатгадаг.  Ноос авах өдрөө товлон туслуулах нутаг усны хүмүүст хэл дуулгана. Нутгийн хүмүүс хайч, хонины хөлийн боолт зэрэг хэрэгтэй хэрэгслээ өөрсдөө авчирч ажилд тусалдаг байна.

Та бүхэн амарч байх хугацаандаа өглөө, өдөр, оройн хоолыг тухайн айлаас худалдан авч болохоос гадна өөрсдөө гэртээ хоолоо хийх боломжтой. Хүсвэл та өөрсдийн хэрэглэдэг гал тогооны хэрэгслээ авчирсан ч болно эсвэл тухайн гэрийн хэрэгслийг ашигласан ч болох юм.

Нэмэлт үйлчилгээ:

Өглөөний цай – 5,000₮ /1 хүн/

Өдрийн хоол – 10,000₮ /1 хүн/

Оройн хоол – 10,000₮ /1 хүн/

Сүү – 2,000₮ /1л/

Тараг – 2,000₮ /1л/

Нэмэлт мэдээлэл

Анхы тусламжын хайрцаг
Гал тогоо
Галын хор

Тохиромж

Нярай хүүхэд
Өндөр настан
Тэжээвэр амьтан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Боломжит хугацаа

  • Боломжгүй
  • Боломжтой

Газрын зураг

Төв аймаг, Батсүмбэр сум

Үнэлгээ

0 үнэлгээ

Үнэлгээ өгөх

нэг хоногийн ₮100000

Үүсгэгч

Мөнхзаяа

Гишүүн болсон хугацаа 2023

Танд таалагдаж магадгүй бусад гэрүүд

Аглаг бүтээлийн хийд явах зам дагуу айл

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
10 5 1 30m2

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айл

Сэлэнгэ аймаг, Баянгол сум

0/5 Үнэлгээгүй 0 Үзсэн
20 3 1 72m2

Малчин айл

4.3/5 Маш сайн 2 Үзсэн
6 3 1 18m2