Хаврын улирлыг угтан Казак ард түмний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын шувуулахуйн холбоо хамтран Казак түмний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, бүргэдтэй парад, бүргэдчдийг алдаршуулах, таниулах, бүргэдийн үзүүлбэр, харцага, шонхор шувуудын үзүүлбэр, казак үндэсний тоглоом зэргийг олон төрлөөр уралдаан тэмцээн явагдаэ шилдэгүүдээ тодруулсан юм.

Гэрэл зураг: Монцамэ агентлаг