Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ менежмент санаачилгыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулах, Өвлийн аяллыг хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлого ашгийг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилготой. 1997оноос Түмэн тэмээ – Тэмээн аяллын холбооноос санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны, томоохон эвент арга хэмжээ юм.

Хугацаа: Жил бүрийн 3-р сарын 5,6,7-нд
Зохиогдох газар: Өмнөговь аймаг, Булган сум
Баярт хүрэлцэн ирэх замын маршрут: УБ – Мандалговь – Даланзадгад – Булган сум ( УБ – Даланзадгадын чиглэлд улсын чанартай хар зам ашиглалтанд орсон.

Байрлах байр: Өвлийн улиралд жуулчны баазууд ажилладаггүй тул Булган сумын иргэдийн тусгайлан бэлтгэсэн гэр буудлуудад байрлуулна. Гэр буудлуудад жуулчинд үйлчлэх, хоол, үйлчилгээний чиглэлээр дадлагажиж сургалтанд хамрагдсан хүмүүс ажилладаг.

Харилцаа холбоо: Булган сум нь Даланзадгад хотоос 100км зайд алслагдан оршдог бөгөөд үүрэн телефоны Мобиком, G-Mobile, Skytel, Unitel компаний сүлжээтэй.

Хураамж: Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг болгож давуу эрхтэй оролцох Мандат олгох бөгөөд мандатын үнэ гадаадын иргэнд 50 ам доллар, дотоодын иргэд 10000 төгрөг байна. Мандаттай оролцогсод тэмээний уралдааны үед гараанаас бариа хүртэл тодорхой зайд авто машинтай явж зураг авах, уралдаан тэмцээний талбайд зураг авах зэрэг давуу эрхээр хангагдана. Мандатыг баярын үед биедээ ил зүүж явахыг анхаарна уу! Мандатыг нэг сарын өмнөөс эхлэн олгох ба холбогдох мэдээллийг tumen106@yahoo.com n.ariunsanaa@yahoo.com хаяг руу e-mail илгээж авах,  99074355, 95144470, 98070802 гэсэн утсаар лавлаж авч болно.

Цаг агаар: Баярын үеэр цаг агаар олон жилийн дунджаар шөнөдөө -10-15 хэм, өдөртөө -3-8 хэм орчимд байдаг.

Бусад: Баярын үед тус компанитай байнгын гэрээгээр ажилладаг, орон нутгийн, жуулчны ажил үйлчилгээнд дадлагажсан, туршлагатай жолооч нар Ланд 80, Ланд 100, УАЗ Фургон авто машинаар тус тус үйлчилнэ. 95144470, 88715098, 98070802 утсаар холбогдоно уу.

Баярын үеэр зохион байгуулагдах Тэмээтэй парад жагсаал, Тэмээн полоны тэмцээн, Тэмээний уралдаан, Тэмээтэй буухиа тэмцээнүүдэд жуулчид зочдыг баг гарган оролцох боломжоор хангана. Жуулчид зочдыг өөрийн улс, компаний туг, далбаатай оролцохыг дэмжинэ. Парад болон уралдаанд оролцохыг хүсэгчид 3-р сарын 1-ний дотор урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэн ивээн тэтгэсэн иргэд, аж ахуйн нэгжийг өргөн хэмжээгээр сурталчилдаг. Мөн баярыг зохион байгуулагч Түмэн тэмээ – тэмээн аяллын холбоонд гишүүнээр элсэх эрхийг олгодог. Гишүүн байгууллагын жилийн татвар 100 ам доллар болно.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ХӨТӨЛБӨР:

Гуравдугаар сарын 5-ны өдөр 

  • 10:00–17:00 Тэмцээнд оролцогчдыг бүртгэх
  • 12:00–15:00 Шилмэл тэмээний дуудлага худалдаа
  • 14:00–17:00 Зочид төлөөлөгчдийг угтаж авах, Даланзадгад хоттой танилцах аялал хийх.

Гуравдугаар сарын 6-ны өдөр

  • 10:00–13:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээн поло тэмцээний тоглолтууд
  • 10:00–12:00 Тайлаг тэмээний бооцоот уралдаан
  • 11:00–17:00 “Тэмээ миний найз гар зургийн уралдаан” ны бүтээлүүдийн үзэсгэлэн. “Өмнөговьд үйлдвэрлэв” дэлгүүрт.
  • 13:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал”–аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.
  • 13:00–15:00 “Гоё тэмээтэй сайхан хос”- ын тэмцээн явагдана.
  • 15:00–17:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4х500 метр
  • 16:00–17:00 Тэмээн поло тэмцээний аваргын цомын төлөө шувтаргын 2 багийн тоглолт явагдана.
  • 18:00–21:00 Хүдэтгэлийн оройн зоог (төлбөртэй тусгай хөтөлбөр).
  • 20:00–22:30 Тэмээчид болон зочдод зориулсан нийтийн бүжиг. Хан–Уул зочид буудлын Бүжгийн танхимд

Гуравдугаар сарын 7-ний өдөр

  • 09:00–12:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээний уралдаанууд явагдана. Нас бие гүйцсэн Атан тэмээ, хоёр наст тэмээ буюу Тором уралдана.
  • 14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон Тэмээтэй буухиа тэмцээн үзнэ.
  • 16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа.