ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ АНХААРАЛД

НӨХӨРСӨГ САНАМЖ

Дэдэ номадик стэе ХХК нь үйлчлүүлэгч та бүхнийг уламжлалт соёл ахуйтай танилцаж мэдрэх, байгалийн үзэсгэлэнт газраар аялах боломж олгох гол зорилготой ба үйлчилгээний түвшин тухайн айлын нөхцөл байдлаас хамааран өөр өөр байх боломжтойг анхаарна уу.

Хувийн бэлтгэл: Зорин очиж буй газар нутгийн онцлог, уур амьсгал, улирлын онцлог, аялах хугацаандаа тохируулж хувийн бэлтгэлээ хангана уу (тохиромжтой хувцас, ялаа шумуулын тос, анхан шатны тусламжийн хайрцаг гэх мэт)

Болзошгүй аюулаас сэргийлэх: Болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах, сэргийлэх, зааварчилгааны дагуу ашиглах (морь малтай харьцах, хүүхдийг ил гал, цахилгаан хэрэгслээс хол байлгах гэх мэт)

Хоол хүнсний хордлогоос сэргийлэх: Хоол хүнсний хордлого болохоос сэргийлж, өмнө нь идэж байгаагүй, өөрт тохирохгүй, хурц хоол хүнсийг болгоомжтой хэрэглэнэ үү.

Мэдээллээ үнэн зөв оруулах: Захиалга хийх үедээ хувийн мэдээллээ үнэн зөвөөр оруулах үүрэгтэй. Захиалга хийх үед бүртгүүлсэн имэйлээр захиалга хийгдсэн болон, захиалга баталгаажсан тухай мэдээлэл очно.

Нэмэлт хүсэлт: Онцгой хэрэгцээ болон нөхцөл байгаа бол захиалга хийх үед “Нэмэлт хүсэлт” хэсэгт тодорхой бичнэ үү (нярай хүүхэд, өндөр настан, тэжээвэр амьтан, ХБИ, хоолны харшил гм).

Зочилж буй айлтай хүндэтгэлтэй, харилцана уу.

Зочдыг хүлээн авах: Зочдыг хүлээн авах цаг 15.00 ба зочин хүрэлцэн ирж байрлахдаа биеийн байцаалт, захиалгын дугаараа үзүүлж сууцанд байрлана.

Явах: Зочин байрыг суллах  цаг 12.00 ба сунгах бол зочилж буй айлд мэдэх ба сунгах боломж нь захиалгаас хамаарна. Гарахдаа эд зүйлсээ шалгаж, түлхүүрээ айлд хүлээлгэн өгнө.

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ЭРХ

Үйлчилгээ үзүүлж буй айлын аливаа үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангахыг шаардах мөн заавар, зөвлөгөө авах эрхтэй.
Үйлчилгээ үзүүлж буй айлаас нэмэлт үйлчилгээ авах тохиолдолд урьдчилж үйлчилгээний хуваарьтай танилцах, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эрхтэй.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотой тусламж, мэдээллийг айлаас асууж лавлах, тусламж авах эрхтэй (эмнэлэг, эмийн сан, ШТС, үйлчилгээний төв гм).

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ҮҮРЭГ

  • Нутгийн иргэдийн соёл, ахуй, ёс заншилд хүндэтгэлтэй хандах.
  • Зочилж буй сууцанд байрлах үед хүлээн авч буй талд биеийн байцаалтаа үзүүлж, захиалгын дугаараа шалгуулах.
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
  • Зочин айлын тав тухыг хүндэтгэх ба санаатай болон санамсаргүй байдлаар учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.
  • Орны тооноос хэтэрсэн хүн буюу захиалга өгснөөс илүү тоогоор хүн нэмж авчрахгүй байх үүрэгтэй.
  • Зочилж буй айлын зөвшөөрөлгүй ил задгай гал гаргахгүй байх, хог хаяхгүй байх, үйлчилгээ үзүүлж буй айлын зааж өгснөөс бусад газар хэрэглэсэн бохир ус, үнс зэргийг асгахгүй байх, мөн голын усыг бохирдуулахгүй байх үүрэгтэй.
  • Та тарьсан хогоо авч яван, төвлөрсөн газрын зориулалтын хогийн цэг дээр хаяна уу.

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ НӨХЦӨЛ

Захиалсан хугацаанд очих боломжгүй болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэнэ. Зайлшгүй шаардлагаар захиалга цуцлах бол “Төлбөр буцаах хүсэлт” бөглөж ирүүлэх ба төлбөрийг дараах байдлаар буцаан олгоно.

  • Тухайн айлд захиалсан үйлчилгээг захиалгат хугацаа болохоос 5-аас дээш хоногт дараагийн боломжит хугацаа хүртэл нэмэлт төлбөргүйгээр хойшлуулж болно.
  • Захиалгат хугацаанаас 21 дээш хоногийн өмнө цуцлах бол үнийн дүнгийн 5%
  • Захиалгат хугацаанаас 14-20 хоногийн өмнө цуцлах бол үнийн дүнгийн 10%
  • Захиалгат хугацаанаас 7-13 хоногийн өмнө цуцлах бол үнийн дүнгийн 20%
  • Захиалгат хугацаанаас 2-6 хоногийн өмнө цуцлах бол үнийн дүнгийн 30%
  • Захиалгат хугацаанаас 24 цагийн дотор цуцлах бол үнийн дүнгийн 40% тус тус суутган, үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ.

Захиалгын буцаалт төлбөрийг шилжүүлэх хугацаа нь “Төлбөр буцаах хүсэлт” бөглөж ирүүлснээс хойш 7-14 хоног байна.

САЙХАН АЯЛААРАЙ